Согтуугаар жолоо барьсан 140 зөрчлийг илрүүлэн саатуулжээ

2018-10-27 13:541min4
oooooo

Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1351 дуудлага хүлээн авчээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2, нийслэлд 1 хүний амь нас хохирсон бөгөөд орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэлд явган зорчигчийг мөргөх хэлбэрээр гарч байгаа нь жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулаагүй, хурд хэтрүүлдэг зэрэг зөрчлөөс үүдэлтэйг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж бэртсэн ба ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байгаа юм. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид жолооч нь зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээхээр тусгасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцанд дөхөж ирээд хурдаа сааруулдаггүй, зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар явган хүний гарцаар зам хөндлөн гардаггүй, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэг зөрчлөөс үүдэж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

4 сэтгэгдэлтэй

  • ДАК

    2018-10-27 14:43 at 14:43

    БОЛЖДЭЭ , ХӨӨРХИЙ ЦАГДАА НАР МИНЬ…..

    Хариулах

  • Зочин

    2018-10-28 16:13 at 16:13

    Монгол эрчүүдэд А үсэг харшилтай юу гүй юу. Архи Авилгал Аваар осол Агсан согтуу Арчаагүй амьдрах
    Ааш араншин муу Авхаалж самбаагүй Аймаар үмхий үнэртэй Адсага шиг хэрүүлч Ажилгүйдэлд автсан Аймаар тамхичин за за бичээд бвал цуварч өгөх нь. Хийморь нь доройтно зайлуул. Муу дэнр нь муулаад яахав!!!

    Хариулах

  • mongol khun

    2018-10-28 20:47 at 20:47

    odor bolgon iimolon khumuus erkhee khasuuldag bol zamiin tugjrel baga baimaar ym daa khajin ymaa erkhee khasuulsan khumuus tergee bariad l baidag ym bn

    Хариулах

  • Зочин

    2018-10-29 15:40 at 15:40

    ARHI UUSAN JOLOCH NAR HUTGA BARISAN ALUURCHINTAI IJIL….HORIJ ARGA HEMJEE AVDAG BAIMAAR YUM.UCHNUUN GER BUL UCHNUUN HUNII AMIDRAL SOGTUU JOLOOCH NARAAS BOLJ SUIRSEN SHU

    Хариулах

ДАК сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй