Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн “Алтан намар” өдөрлөг 11 дэх жилдээ /2018.10.26/ боллоо.
Анх 2008 онд байгуулагдсан тус цэцэрлэг багш ажилтан 18, 57 хүүхдийг гурван бүлэгт хувааж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө зургаан бүлэгтэй 180 гаруй хүүхэд, багш ажилчид нийлсэн 17 хүнээр бүл нэмжээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтан намар” өдөрлөгт хүүхэд багачууд авьяас чадвараа үзүүлдэг байна.
Мөн эцэг эхчүүд алтан намраа бэлэгшээж үүнийг илэрхийлэх өнгө аяс бүхий жимс жимсгэнэ үр тариагаар ширээ засч нэг өдрийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг байна. Энэ өдөр амин дэмтэй хүнсний ногоогоор өөрсдийн ур ухаанаа уралдуулж хөдөлмөр шингэсэн ширээг засчээ.
Өвөрмөц шийдэлтэй ширээг зассан хоёр ангийг шалгаруулж багш болон эцэг эхчүүдийг урамшуулав. Үүнд “Ахлах анги”, Бага бүлгийн “Дэгдээхэй” анги шалгарав.
Гэр хороололд цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байдаг гэдэгт хэн ч маргахгүй. Энэ ч үүднээс хүүхэд багачуудыг ая тухтай орчинд сурч боловсрох нөхцлийг “Азийн хүүхдүүд” цэцэрлэг олгож байна.
Шалгаруулалт явагдаж байна
Авьяаслаг багачууд