Японы Софтбанк группээс $3 тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт авсныхаа дараа Хятадын Bytedance компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап боллоо. Тус компани нь TikTok нэртэй караокэ, видео аппликэшн, Toutiao нэртэй Хятадын томоохон мэдээний агрегаторын үйлчилгээг эзэмшдэг. Шинэ хөрөнгө оруулалтын дараа тус компанийн үнэлгээ нь нийтдээ $75 тэрбумд хүрчээ. Ингэснээр АНУ-ын Uber компанийн $72 тэрбумын үнэлгээг давсан байна
Такси захиалгын Uber компани ирэх онд IPO хийж, хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэх гэж байгаа ба энэ үед үнэлгээ нь $120 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий. Bytedance компани Musical.ly үйлчилгээг худалдан авч өөрийн Douyin хөгжмийн үйлчилгээтэй нэгтгэн TikTok-ийг бий болгосон нь гадаад зах зээлд амжилт олоод байна.
Toutiao нь Хятадын хамгийн том мэдээний аппликэшнүүдийн нэг бөгөөд олон зуун сая идэвхтэй хэрэглэгчтэй. Уг аппликэшн нь хиймэл оюуны тусламжтайгаар олон эх сурвалжаас мэдээллийг цуглуулж хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн хүргэдэг. Bytedance энэ үйлчилгээнэээсээ сурталчилгааны орлого олдог юм. Өнгөрсөн онд Bytedance $2.5 тэрбумын орлого олсон тухай Блүүмбэрг мэдээлсэн нь бий.
Эх сурвалж: The Verge
1 comment
huzaa olon ym chin gaihah hereg ogt baihgui