УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Манай улсын зургаан иргэн тус улсад ял эдэлж байгаа бөгөөд нэг нь эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргажээ. Харин Монголд ял эдэлж байгаа Казахстаны нэг ч иргэн байхгүй юм байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг гэрээг батлах нь зүйтэй гэж үзлээ.