Christie’s дуудлага худалдааны төв өчигдөр хиймэл оюунт роботын зурсан “Эдмонд Беламийн хөрөг” нэртэй уран зургийг $432,500-аар зарснаа мэдээлжээ. 252 жилийн настай Christie’s түүхэндээ анх удаа хүний гараар бүтээгдээгүй уран зургийг зарсан нь энэ юм.

Мөн уг бүтээл $7,000-$10,000 хооронд үнэ хүрнэ гэж тооцоолж байснаас олон дахин өндөр үнэ хүрсэн нь гайхмаар явдал болжээ. Уран зургийг Obvious нэртэй багийн гишүүд болох 25 настай гурван франц оюутан санаачилсан юм байна. Тэд GAN (Generative Adversarial Network) нэртэй machine learning алгоритмийг ашиглан машинаар энэхүү бүтээлийг зуруулжээ.

Уг алгоритм нь түүхэн хөрөг зургуудын мэдээллийг цуглуулан суралцаж, үүн дээрээ үндэслэн өөрөө уран бүтээл туурвидаг юм. Obvious багийнхан машины зурсан зургийг хэвлэж, жаазлан дуудлага худалдаанд оруулсан байна. Мөн хөрөг дээр GAN алгоритмийн хэсгээр тамга дарсан гэнэ. Дуудлага худалдаанд утсаар оролцсон хүн хөргийг худалдан авч, нэрээ нууцлахыг хүссэн тухай Christie’s мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Verge

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн