УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Нийслэлээс сонгогдсон гишүүд ирэх оны төсөвт Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Улаанбаатар хот 1.3 сая иргэнтэй бөгөөд тухайлбал 20 гаруй хүн амтай хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй байхад 1000 хүнтэй суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс нийт хүн амынх нь тоонд нь харгалзуулж хөрөнгө оруулалтаа тавих нь зөв гэж тэд үзжээ.
Ажлын хэсэг хотын гишүүдийн тойрогт тавигдсан хөрөнгө оруулалт үнэхээр бага байсан гэдэгтэй санал нийлж, 90 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөв дээр нэмсэн байна.