09:00 цагт:
“Соёлын орон зай: Тогтвортой хөгжил-Өв ба музей” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
09:00 цагт:
Улаанбаатар чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
09:00 цагт:
МУИС-ийн номын сан Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
09:00 цагт:
Зэвсэгт хүчний 065-р ангид иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаар нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх “Эерэг эх орон” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
09:30 цагт:
Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн архивчдын зөвлөгөөн эхэлнэ.
10:00 цагт:
НЗДТГ-ын “Б” танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болно. 10:00 цагт: Архивын ерөнхий газарт “Мандухай сэцэн хатан” МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг болно.
10:00 цагт:
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт:
ЭМЯ-нд Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган болно.
10:00 цагт:
Монголын Архитекторуудын Эвлэлийн ордон Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болно
10:00 цагт:
МЗХ-оос зохион байгуулж байгаа “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын “Мөргүншил-соёл хүмүүжил” салбар хуралдаан БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.
10:00 цагт:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 253 дугаар цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ болно. 10:00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.
10:00 цагт:
НМХГ-т нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт:
“Пума Империал” зочид буудалд ХЗДХЯ-наас “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
11:00 цагт:
Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт:
Монголын Хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
15:00 цагт:
Улсын хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн нээлт болно.