Та өөрийгөө харвалтаас бүрэн сэргийлж чадна

ТАРХИНЫ ХАРВАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Даралт ихэссэн үед тархин дахь судас гэмтэж сулран, нарийсах эсвэл хагарснаас болж харвалт үүсгэж болзошгүй. Даралт ихдэлт нь мөн судасны хананд цүлхэн үүсгэдэг бөгөөд тэр хагарвал тархинд цус алдах өндөр аюултай байдаг.

Тархины харвалтыг дотор нь цус хомсдлын харвалт, цус алдалтын харвалт гэж ангилна. Хомсдолын гэдэг нь судасны хатууралттай холбоотой бол цус харвалт нь даралт ихсэлттэй холбоотой.

Цус хомсдлын харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүснэ.

Цус алдалтын харвалтын үед тархины артерийн судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус хуралдана. Ийнхүү тархины судас бөглөрөх, эсвэл бүрэн бүтэн байдлаа алдсанаар тархины цусан хангамж алдагдан, тархины эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэлийн эсүүд үхжихийг харвалт гэнэ. Тархи нь биеийн бүх үйл ажиллагааг удирддаг тул түүний эд эс үхжихэд хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна.

  • Харвалт үүсэх гол шалтгаан
  • Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
  • Зөвлөмж

Тархинд цусан хангамж түр саатах

Тархины аль нэг хэсэгт цусан хангамж түр зуур дутагдахад харвалттай төстэй шинж тэмдэг илэрч, хэдэн минут эсвэл хэдэн цагийн дараа арилдаг. Энэ нь жинхэнэ харвалт үүсч болзошгүйг анхааруулж байгаа хэрэг юм. Харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хуваадаг. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт үхжил үүсдэг.

Цус алдалтын харвалтын үед тархины артерийн судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус алддаг. Ингэж тархины судас бөглөрөх, эсвэл бүрэн бүтэн байдлаа алдсанаас тархины цусан хангамж алдагдаж, эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэлийн эсүүд үхжихийг харвалт гэнэ. Харвалт өгсөнөөр хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гардаг.

Харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?

Та өөрийгөө харвалтаас бүрэн сэргийлж чадна. Харвалтад хүргэж болох хүчин зүйлст:

  • Амьдралын идэвхгүй хэв маяг
  • Тамхидалт
  • Цусны даралт ихдэлт
  • Таргалалт
  • Цус өтгөрөлт
  • Чихрийн шижин
  • Зарим нэг эмийн хэрэглээ орно.

Эдгээрээс хамгийн гол хүчин зүйл нь цусны даралт ихдэлт бөгөөд даралтыг бүрэн хяналтандаа авч, тогтворжуулах боломжтой юм. Ер нь харвалтанд нэрвэгдэгсдийн 40 хувь нь 140мм.муб-аас дээш даралттай байна гэсэн судалгаа ч байдаг. Харвалтад өртөмтгий байдал нас ахихын хэрээр нэмэгддэг байна.

Тархины цус харвалтыг эрт оношилж болох уу?

Хэдийчинээ эрт оношилж чадна, цус харвалтад нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломж төдийчинээ нэмэгдэнэ. Дараах шинж тэмдэг гарсан тохиолдолд яаралтай тусламж дуудах шаардлагатай гэдгийг та мэдэж байх нь маш чухал. Үүнд:

  • Биеийн аль нэг хэсэг, жишээ нь нүүр, хөл, гарын булчингууд, эсвэл бүхэлдээ, гэнэт сулрах, саажих, бадайрах
  • Хэл ярианы бэрхшээлтэй, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох
  • Нүд бүрэлзэх, юм хоёрлож харагдах (ялангуяа нэг нүдэнд)
  • Толгой эргэх, гуйвах, гэнэт унах
  • Толгой гэнэт хүчтэй өвдөх, ухаан алдах зэрэг болно.
  • Харвалт үүсэх гол шалтгаан
  • Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
  • Зөвлөмж

ЦУС ХАРВАЛТЫН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ

Эх сурвалж: heart.org

Тархины харвалтын улмаас үүсэх бидний хэлж заншсанаар тал саажилтын үед илрэх хөдөлгөөний өөрчлөлт нь өдөр тутмын бүхий л үйлдэлд нөлөөлдөг. Жишээ нь хувцаслах, хооллох зэрэгт саадтай, бэрхшээлтэй болдог.

Харвалтын дараах сэргээн засах эмчилгээний үндсэн зорилго нь өдөр тутмын амьдралын дадалд дахин сургах замаар амьдралын чадавхыг дээшлүүлэхэд оршино. Үүний тулд хөдөлгөөн засалч, ахуйн дадал эзэмшүүлэх аргазүйч, хэл ярианы согог засалч, сэргээн засах эмч, сувилагч зэрэг нарийн мэргэжлийн олон хүмүүстэй баг ажилладаг.

Ахуйн дадал эзэмшүүлэх арга зүйч нь өдөр тутмын үйл ажиллагаа болох хооллох, ундлах, хувцаслах, усанд орох, хоол хийх, унших, бичих, бие засах зэрэг дадалд сургана. Хөдөлгөөн засалч нь зогсох, явах зэрэг их бие, хөл, гарын хөдөлгөөнд сургана. Хэл ярианы өөрчлөлттэй, эсвэл залгих үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд хэл ярианы согог засалч тусална.

Сэтгэлзүйч нь өвчтөн болон түүний гэр бүлд ухамсар, сэтгэлзүйн талын дэмжлэг үзүүлнэ. Мэргэжлийн сэргээн засалтын хөтөлбөрт хамрагдсанаар эрхэлж байсан ажилдаа эргэж орох, эсвэл шинэ мэргэжлийн дадал эзэмших боломжтой. Энэ нь өвчтөний хувьд маш чухал үе шат юм. Учир нь өвчтөн сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг бөгөөд бусдаас ичих, нэрэлхэх зан давамгайлж нийгмээс өөрийгөө тусгаарлах хандлагатай болох талтай тул сэтгэл зүйн эмчилгээг чухалчилж авч үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: zurkh.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн