АНУ-ын Вашингтон хотод сакура цэцэглэх наадам болж болж байна. Наадмын үеэр Японы урлаг соёлыг танилцуулсан үзэсгэлэн болон хүлээн авалт болжээ. Энэ баярт 400 гаруй зочид төлөөлөгч оролцсон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка Трамп гэр бүлийнхээ хамт зочилжээ. Тэрбээр жил бүрийн энэ баярт очих дуртай. Түүний том охин Арабелла болон хүү Жозеф Японы үндэсний тоглоом бөмбөр, Хина хүүхэлдэй зэргээр тоглож танилцжээ. Энэ үеэр Арабеллаг сакура цэцэглэх наадмын хүндэт гүнжээр томилсон байна.
Хүлээн авалтын үеэр Арабеллагийн дуртай Японы алдарт хошин шогийн жүжигчин Пикоторогийн мэндчилгээ дэлгэцэн дээр гарчээ.
Сакура цэцэглэх наадам нь АНУ-ын Вашингтон Ди Си хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг уламжлалтай. Японы ард түмэн найрамдалт харилцааны бэлгэдэл болгож тус сакура модыг АНУ-д бэлэглэж байсан түүхтэй.