Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Ангараг гараг дээрх ус нян амьдрахад төдийгүй олон эст амьтад амьдрахад тохиромжтой хангалттай хэмжээний хүчилтөрөгчтэй тул амьдрал бий болгоход бараг тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хөрсний химийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Ангараг гарагт агаарын даралт бараг байхгүй ч гадаргуу дээрх усанд хангалттай хэмжээний хүчилтөрөгч байгаа нь ил болжээ.
Эрдэмтэд Mars Reconnaissance Orbiter хэмээх гарагийн тойрог замд ажилладаг олон үйлдэлт автомат станц буюу сансрын аппаратын тусламжтайгаар ийм дүгнэлт гаргасан байна. Эрдэмтэд хэмжилтийн тусгай төхөөрөмжийн ачаар Ангараг гарагийн ус шүлтлэгээр баялаг, нэг шоо метрт 32 мг хүчилтөрөгчтэй гэж хэмжжээ. Энэ нь зөвхөн нян төдийгүй энгийн олон эст амьтад үржихэд хангалттай гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Эх сурвалж: Nature

By updown

One thought on “Ангараг гарагийн ус амьдрал байх боломжтойг батлав”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн