УИХ-ын гишүүдийн хувийн компани Жижиг, дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл авчээ. Ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн яригдаж буй гишүүд ба компаниудад Х.Болорчулууны “Дорнод гурил”, Г.Солтаны “Монгол Шаазан”, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпато анарваан”, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компанийн нэрс явж буй.
Энэ талаар ЖДҮХС-ийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар доорх тайлбарыг өгчээ.
Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны 1 тоот тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Үүнээс хойш хэд хэдэн яамны харьяалалд чиг үүргийн дагуу шилжсэн. Одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сан татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг.
Тус сан аж ахуйн нэгжүүдэд таван жилийн хугацаатай гурван хувийн хүү 300 саяаас 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг олгодог. Зээл авсан аж ахуйн нэгжүүд эхний хоёр жилд зөвхөн хүүгийн төлбөр, үлдсэн гурван жилд үндсэн зээлээ төлж барагдуулах үүрэг хүлээдэг. Бизнесийнхэнд бол ховор олддог, хөнгөлөлттэй зээл юм.
1 comment
УИХ-ын Гишүүд гэж хийхгүй Гэмт хэрэг Авахгүй юм ч гэж алгаа Эдний Шунал яасан ч барагддаггүй юм Нэр хүнд Удам судраа ч яасан боддоггүй юм ёстой нөгөө Мөнгө цагаан Нүд Улаантай хүмүүс гэвэл манай УИХ-ын Гишүүдыг л хэлэх байх даа УИХ-ын Гишүүд минь Та нар Хүмүүний хорвоод Хүн болж төрчихөөд мөн ч их Нүгэл үйлдэх Заяатай төрчихсөн юмаа энэ их Нүгэлээ цаашдаа яаж Дааж явна даа