Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу тус газраас Хан-Уул дүүргийн 15-р хорооны 71-р байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай “Aurora Beauty Clinic” гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ.
Гомдлын дагуу шалгахад, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон байна.
Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэгт дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Иймд фэйсбүүк зараар баталгаат бус гоо сайхны ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг авахаас татгалзах, мэргэжлийн бус хүнээр хийлгэхгүй байхыг анхааруулж байна.
1 comment
энэ газрын талаар өмнө нь мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байсан, тэд хуулийн хүрээнд арга хэмжээ авсан ч Энхжин хэмээх маш зальтай энэ хүүхэн хаяг байршлаа байнга сольж иргэдийг хохироосоор байгаа юм байна, өөрийгөө Зууны эсэгтэй гоо сайхны газарт ажиллаж байсан гэдэг ба хүн эмчлэх ямар ч эрхгүй, эмч биш хүн атлаа үйлчлүүлэгчид тарилгаа өрөө хийх зэргээр ноцтой зөрчил гаргадаг