Энэ жил Герман төдийгүй дэлхий дахинаа гайхалтай их алим хурааж авчээ. Гэвч жимс хэт их ургасан тул хадгалах газар олдсонгүй. Ийм үед зарна гэвэл бүр ч ашиггүй. Учир нь 100 кг алим өдгөө ердөө л найм орчим еврогийн өртөгтэй байна. Алим өөрийн өртөг болох килограмм нь 75 центдээ ч хүрч чадсангүй.
Энэ байдлаас гарах гарцгүйг болсныг мэдэрсэн Бодены нуурын ойролцоох нэгэн аж ахуй хүмүүст алимаа үнэгүй тараахаар шийджээ. Фермерүүд амралтын өдрүүдийн турш хүмүүсийг өөртөө ирж алимаа хурааж аваарай гэсэн зар тавьж гэнэ.
Гэтэл энэ сарын 20-ны бямба гарагт мянга гаруй хүн шуудай сав, сагс, хайрцаг гээд хурааж авах бүхнээ бариад бүх ургацыг нь хамчихжээ. Энэ нь ойролцоогоор 30 тонн алим гэсэн үг юм.
“Хамгийн хачирхалтай нь хүмүүс хэрэглэгчдийн дунд тийм ч эрэлттэй байдаггүй, бараг зарагддаггүй алимны сортыг үнэгүй гэхээр шууд л түүж байсан” гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.
Тус фирмийн эзэн Альфред Вассмер супермаркетуудыг гадаадын алимаар дүүрсэн хэмээн халаглаж байгаа аж. Ялангуях Шинэ Зеланд, Аргентин, Чили алим дэлгүүрүүдэд их зарагддаг.
Хүмүүс ч фермерүүдэд үнэгүй алим өгсөнд талархлаа илэрхийлэхийн хажуугаар Латин Америкийн алимнууд Германыхааас хямд зарагддаг гэдгийг анхааруулаад авчээ.
Эх сурвалж: schwaebische.de