Монголын кино урлагийн сайхан залуусын тоог нэгээр нэмэх жүжигчин Ж.Баясгаланг олон нийт “Баян” Баясаа хэмээн хочлох нь бий.

Хувьдаа уул уурхайн компанитай тэрбээр тун ч спортлог нэгэн бөгөөд экстрим спортод нугасгүй дуртай нэгэн. Харамсалтай нь автораллид оролцож байх үедээ нугасандаа хүнд гэмтэл авсан жүжигчин залуу маань Япон, Солонгост эмчлүүлж байгаад нутагтаа иржээ. Эмч нар түүнийг суумгай болох өндөр магадлалтай тухай хэлсэн байна.

Түүнийг хөл дээрээ боссон сургаар фенүүд нь тун баяртай байсан ч харамсалтай нь бүрэн эдгэрч амжаагүй яваа бололтой. Саяхан нээлтээ хийсэн “Mongolian Connection” киноны нээлтийн ёслолд уран бүтээлч нөхдөдөө баяр хүргэхээр ирсэн түүний эмчилгээ хараахан дуусаагүй байв уу, эсвэл эмч нарын хэлж байсанчлан суумгай болсон уу, ямартай ч тэргэнцэртэйгээ иржээ. Хүнд эмчилгээний дараа хөл дээрээ босох амаргүй ч бие сэтгэлийн хатаараа бүхнийг даван туулахаа амлаад байсан түүнийг фенүүд нь дахин уран бүтээлдээ орохыг харуулдаж сууна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн