Тэрбумтан Жорж Соросын гэрийн ойролцоогоос бөмбөг олдсон тухай хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдэгджээ. Энэ тухай The New York Times сонинд бичсэн байна. Урьдчилсан мэдээллээс үзэхэд шуудангийн хайрцагт сэжиг бүхий боодолтой зүйл байгаа талаар Бедфорд дахь Соросын шилтгээний нэгэн ажилтан цагдаа нарт мэдэгджээ. Бөмбөгийг тэсрэхээргүй болгосон аж. Харин тэрбумтан Сорос энэ үеэр гэртээ байгаагүй гэнэ.
Эх сурвалж: The New York Times