Халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн автобусны буудал, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг. Цагдаагийн байгууллагаас ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж, гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн зургадугаар сард нийт 204 гар утсыг хураан авчээ. Харин үүнээс 30 гаруй утсыг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Иргэд олноор цугларсан газар болон автобусанд бууж, суух үедээ, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ Та өөрийн гар утас, хэтэвчээ найдвартай газар хадгалж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.