Сүүлийн зургаан жилийн статистик үзүүлэлтээр зам тээврийн ослоор 300 хүүхэд амиа алджээ. Харин 7110 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Ихэвчлэн 0-14 насны өсөн торниж буй хүүхдүүд хохирч буй нь судалгаагаар гарсан байдаг. Замын цагдаагийн албанаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр “Тусгаар тогтнолын талбайд хүүхдүүд зам тээврийн ослын эсрэг жагсаж байна. Хүүхдүүд дуу хоолойгоороо дамжуулан авто ослоос урьдчилан сэргийлэх мессеж хүргэх зорилготой уг жагсаал дөрөв дэх жилдээ болж буй юм.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь буюу 92 хувь нь хөдөө орон нутагт, 52 хувь нь нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байхдаа өртжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдийн хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюул, ослоос хамгаалах хэрэгслийг Хэрэглээ болгон хэрэглэж хэвших, хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.