Дөнгөж 13 настай сурагч нойр булчирхайн хорт хавдарын эмчилгээг шинэ шатанд гаргаж чадсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Портланд хотын коллежид сурдаг Ришаб Жайн хэмээх өсвөр насны хөвгүүний зохиосон тусгай алгоритм бүхий машин нь нойр булчирхайн хорт хавдар өвчний үед хийгддэг химийн цацраг идэвхт эмчилгээг илүү боловсронгуй болгож чадсанаараа олон орны эмч, эрдэмтдийн анхаарлыг татжээ.

Нойр булчирхайн хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл тохиолддог хавдар өвчний нэг бөгөөд нийт өвчтөнүүдийн долоон хувь нь нас бардаг гэсэн судалгаа бий. Уг өвчний эсрэг хамгийн найдвартай арга бол химийн туяа эмчилгээ юм. Гэвч нойр булчирхай өөрөө бусад эд эрхтэндээ дарагдаж, нуугдах хэлбэртэй байрладаг учраас химийн туяа эмчилгээ хийхэд ихээхэн бэрхшээл тулгардаг.

Эмч нар өвчтөнийхөө нойр булчирхайн хавдартай хэсгийг нь олж радио идэвхт туяагаар цохиулахын тулд бусад эрхтэнүүдийг нь хэрхэн тойрч гарах вэ гэдэг томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог байлаа. Харин 13 настай авьяаслаг математикч хөвгүүний зохиосон компьютерийн програм бүхий машин нь энэ бэрхшээлийг ямар ч асуудалгүйгээр шийдэж чаддаг давуу талтай аж.

Уг машин Ришаб Жайны зохиосон алгоритмийн тусламжтайгаар өвчтөний нойр булчирхайн хавдартай хэсгийг яг таг олж, туяагаар цохиж чаддаг болжээ. Нэг төрлийн дамжуулагч скайнер ч гэж нэрлэж болохоор уг төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарт шинэ нээлт болж чадлаа хэмээн Тайм сэтгүүлд бичсэн байна. Ази гаралтай америк хөвгүүн Жайныг шинэ нээлт хийснийх нь төлөө Шинжлэх ухааны залуу зүтгэлтэн шагналаар шагнажээ. Уг шагналыг 25 мянган ам.доллар дагалддаг юм.

Эх сурвалж: Time

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн