Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өчигдөр (2018.10.19) баталсан. Энэхүү хуулийн өөрчлөлтийг танилцуулж байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т хувааж тооцдог байсан бол 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тооцдог болж байна.
Мөн “7 хүртэл жил” алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлдог байсныг “5 хүртэл жил” гэж тус тус өөрчиллөө.
Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхлэхийн зэрэгцээ 2018 оны хоёрдугаар сарын 2-нд батлагдаж, 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болно. Тодруулбал хүчингүй болох хуульд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.” гэж заасан нь хүчингүй болох юм.
Өчигдөр батлагдсан эдгээр хуулиудыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Я.ХУЛАН
5 comments
энгийн хүмүүсийхийг бас адилхан болгох хэрэгтэй тайван цагт цэргийн хүмүүсийх бусадтайгаа адилхаан
энгийн хүмүүсийхийг адиохан болгох хэрэгтэй яаралтай
Иргэдийн / энгийн/ дараалсан 7 жил гэдгийг 5 болгох хэрэгтэй Тэгвэл иргэндээ бага ч гэсэн тустай.
энгийн хүмүүсийн хувьд 2019.01.01 нээс эхлэн мөрдөх гэж буй дараалсан 6 жил , 2020.01.01 нээс эхлэн мөрдөх гэж буй дараалсан 7 жилийн цалингийн дундажаар бодно гэдэг заалт зөвхөн цэргийнхэнд гэлтгүй энгийн хүмүүст ч их хүнд тусч байнаа . Хэрвээ ийм заалт оруулах байсан бол дор хаяж 5 жилийн өмнөөс бэлтгэж эхлэх ёстой байсан шүү дээ. Их хурал энэ заалтаа яаралтай хүчингүй болүгох хэрэгтэй.
Ирэх жилээс 6, 7 жил гэдэг нь хүчингүй болох юм. Энэ мэдээнд “…сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.” гэж заасан нь хүчингүй болох юм.” гэж бичсэн байгааг анхаарна уу.