УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2018.10.18) Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр төвлөрөлийг сааруулах, орон нутгийг бие даалгах чиглэлээр Засгийн газраас цаашид ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байгаа талаарх асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгчээ. Тэрээр “УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бодлогын шинжтэй зарим асуудал тусгагдсан байгаа. Мөн орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын бохирдлын төлбөр болох хөрөнгө мөнгөний 50 хувийг, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг ирэх оноос, үлдэх 50 хувийг 2020 оноос орон нутагт шилжүүлэх, мөн газрын тосны орлогын 30 хувийг тухайн орон нутагт нь үлдээнэ. Ер нь орон нутаг өөрсдөө орлогоо олж бүрдүүлдэг, олсон орлогоо өөрсдөө мэдэж зарцуулдаг, бие дааж хөрөнгө төсвөө шийддэг байх зарчмыг цаашид барьж ажиллана” гэлээ.

Энэхүү зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д өөрчлөлт оруулах байдлаар хийхээр тусгаад байгаа аж. Төсвийн тухай хуулийн 60.2.7-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь нь орон нутгийн хөгжлийн санд орох тухай заасан байдаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн