Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулах болсноо зарлаж, эхний ээлжинд нэр дэвшигчдийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн. Журманд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулга явуулсан юм.
Энэхүү санал асуулга 14 хоног үргэлжилж, 2018 оны 10-р сарын 15-ны Даваа гаригийн 12.00 цагт дууслаа. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч, нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга явагдлаа. 14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437560 хүн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн гурван нэр дэвшигчийг танилцуулж байна.