Өнөөдөр /2018.10.17/ ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто замын дагуух явган хүний замыг чөлөөлж байна. Тухайн хэсгийн 38 метрт явган хүн явах боломжгүй авто машины замаар явдаг байсан бол хашааг буулгаж, тохижилтын ажил хийснээр иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.
Түүнчлэн газраа чөлөөлж явган хүний зам гаргах ажлыг дэмжсэн Грийн хаус хотхоны оршин суугч Д.Дэнсмаа, Д.Оюунбилэг нарт нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.