Сэжигтэн Малиновский авлигын хэргээс зугтахын тулд өөрийгөө үхсэнд тооцуулсан Украины гэмт этгээд Францын шилтгээнд амьдарч байгаад баригджээ. Тэрбээр амьд төдийгүй, Францад тансаг амьдралд умбаж байсныг цагдаагийн албан хаагчид олж илрүүлжээ.
Европол нэрийг нь нууцалж, одоогоор “Шилтгээний Хаан” хэмээн нэрлэж байгаа этгээдийг аравдугаар сарын 5-нд Францын Дижон хотын ойролцоо баривчилсан байна.
Түүний эзэмшилд 12 дугаар зууны феодалын шилтгээн, Rolls-Royce Phantom хуучны ховор загварын автомашин, үнэт эдлэлүүд, Сальвадор Далигийн гурван уран зураг багтаж байжээ.
Уг мэдэгдэлтэй зэрэгцэн Украины ерөнхий прокурорын газар өөрийн иргэн Дмитро Малиновскийг шилжүүлж өгөхийг Францын талаас өчигдөр хүсчээ. Шилтгээнийг 3 сая еврогоор худалдаж авсан сэжигтэй гүйлгээг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Францын цагдаа шалгаж эхэлсэн байна. Уг гүйлгээг Люксембургт бүртгэлтэй компаниас хийсэн байжээ. Гэтэл энэ компанийн эзэн нь Украинд их хэмжээний авлигын хэрэгт сэжиглэгдсэн хүн байсныг тогтоосон байна.
Улмаар Франц, Люксембург, Украины эрх баригчид хамтран ажиллаж, нас барсанд тооцогдож байсан Украин улсад 2014 онд ерөнхийлөгч Виктор Януковичийн дэглэмийг сольсон ч авлига улам газар авсан юм. ОУВС тус улсын эрх баригчдыг авлигатай тэмцэх амлалт өгсөн нөхцөлд $17.5 тэрбумын зээл тусламж үзүүлэхээр хүлээж байгаа аж.
1 comment
balai orchuulga ve