Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил өчигдөр буюу /2018.10.15/-нд 09.00 цагт эхэлж байна.
Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан уг захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм. Энэхүү захирамжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөнө.