Хүн өдрийн цагаар 30 минут унтчихад ажлын үр бүтээмж дээшилдэг гэдгийг олон орны эрдэмтэд нотолсон байна. Ажил дээрээ унтахсан гэж бодож байгаагүй хүн байхгүй биз ээ.
Финланд улс ард иргэддээ анхаарал халамж тавих тал дээр дэлхийд тэргүүн байранд бичигддэг орон. Тус улсын аж үйлдвэр, компани, төрийн байгууллагууд ажилчдын өдрийн цагаар унтаж, амрах бололцоог нь хангахаар хичээн зүтгэж байна. Компаниас “өдрийн нойрны мэргэжилтэн” нарт хандан, урьж ирүүлдэг болжээ. Энэхүү мэргэжилтэн нь өдрийн амралтын цагаар ирээд хэрхэн биеэ суллаж, яаж амрах талаар ярьж, зөвлөгөө өгдөг гэнэ.
Сүүлийн үед ихэд үнэд ороод байгаа эдгээр өдрийн нойрны мэргэжилтэн нарын нэг Тиина Вайнио “Yle” радиод ярилцлага өгөхдөө “Хүчээр унтахад хэцүү байдаг. Харин мэргэжилтэн дасгалжуулагчийн удирдлаган дор бол та ажил дээрээ ч сайхан нойрсож чадна. Бид бүхнийг хийнэ, харин та зүгээр л унтаж амар” гэж ярьжээ.