Найман сарын өмнө, 76 насандаа өөд болсон Английн физикч, онолч Стивен Хокинг хүн төрөлхтөнд бодит аюул учруулж болзошгүй, ДНК-ийн өөрчлөлт бүхий супер хүмүүс ирээдүйд гарч ирэхийг зөгнөж байжээ. The Sunday Times сонинд бичсэнээр өнөөдөр /2016.10.16/ хэвлэлтээс гарч буй түүний хамгийн сүүлчийн номд энэ талаар өгүүлсэн байна.
“Чухал асуултын товч хариулт” нэртэй номдоо алдарт физикч, ойрын ирээдүйд баян чинээлэг хүмүүс генийн программыг гүйцэтгэдэг макромолекулд өөрчлөлт оруулах боломжтой болно гэж таамаг дэвшүүлжээ. Өөрийн болон хүүхдүүдийнхээ ДНК-г өөрчилснөөр эдгээр хүмүүс ой санамж, өвчинд тэсвэрлэх чадвар, оюун ухааныхаа төвшнийг дээшлүүлж, амьдрах насаа уртасгах боломжтой болно гэж Хокинг бичжээ.
Эрдэмтний дэвшүүлсэн таамгаас үзвэл энэ зуунд хүмүүс өөрийн оюуны чадвараа боловсронгуй болгохын зэрэгцээ түрэмгий зан авир зэрэг зөн совингоо ч өөрчлөх боломжийг нээнэ. Хүний генийн инженерчлэлийн эсрэг хууль батлах хэдий ч ой тогтоолт, өвчинд тэсвэртэй байдал, амьдралаа уртасгах боломжийг зарим хүмүүс алдахыг хүсэхгүй байх гэж эрдэмтэн бичсэн байна.
Хокинг эрдэмтний санааг зовоосон асуудал бол энэхүү нөхцөл байдал генийн төвшинд өөрчлөгдөөгүй хүмүүст илүү их аюултай. Учир нь супер хүмүүс “сайжруулаагүй” хүмүүсийн хооронд улс төрийн ноцтой асуудал үүсэх бөгөөд энгийн хүмүүс тэдэнтэй өрсөлдөж чадалгүй устаж үгүй болох, эсвэл шаардлага багатай хүмүүс болж хувирна. Тэдний оронд өөрсдийгөө улам бүр сайжруулж, шинэчилсэн нэгэн шинэ төрлийн хүмүүс дэлхий дээр гарч ирнэ гэж Стивен Хокинг зөгнөжээ.
1 comment
Manai hulgaichid iim l boloh yum baina daa