Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны V чуулган өчигдөр /2018.10.11/ UB Palace-т эхэлсэн. Уг чуулганаар эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэх болов уу гэтэл бөө шашин шүтлэг ёс суртахуун зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, УИХ дахь 76 гишүүн бузартсан тул билиг оюуныг нь галаар ариусгана гэх зэргээр бөөгийн зан үйл үйлдэж, “дэггүйтжээ”.
Тус холбооны хуралд нийслэл, 21 аймгаас 3000 эмэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд гол асуудлаа хэлэлцээгүйд бухимдаж, үг хэлэх боломж олгохыг хүссэн аж. Гэвч 3000 эмэгтэйчүүдээс ердөө тавхан хүнд үг хэлэх эрх олгож, бусад гишүүдэд хаалт тавьжээ. Үүнд нь холбооны эмэгтэйчүүд бухимдаж, “Сүүлийн 22 жил шахам энэ холбоог тэргүүлж байгаа Ж.Эрдэнэчимэг хурлын үйл ажиллагааг өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж, үг хэлэх эрхийг хүртэл боомиллоо” хэмээн шүүмжилж байна.
8 comments
baga erguuteejee
Энэ эмэнтэйчүүийн байгуулоагыг олигтойхон аваад явчих хүн алга уу монголд одоойн байгаа хүмүүст бага шиг тэнэгт гэж хэлмээр байна
ёстой татааахиййймааааа хошин шог цааашаааа
Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ингэж дампууруулах гэж ? Огт амьгүй юм шиг байж байснаа саяхнаас чуулган хийнэ, 108000 төгрөг төлөөд орох уу гээд МАН-ын нэр бүхий эмэгтэйчүүд асуугаад байсан юм. Нүдний булай! Ийм тэнэг юманд мөнгө төлж ороод, тэнэг далбигар цагаан алгай өмсөөд суух байсийм уу? гяхгях. Өнөө цагт нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, дарамт шахалт, нийгмийн асуудалтай холбоотой үй түмэн асуудал овоорсон. Эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрх ашиг хохирч, төрийн харалган бодлогын золиос болж байна. МЭХ юу хийв?? Ганцхан Эрдэнэчимэг, эсхүл албан тушаал, эрх мэдэлд дуртай авгай нарын хувийн эрх ашигт үйлчилдэг болсийм уу? Энэ чинь улс төрөөс хараат бус, иргэний нийгмийн байгууллага байх ёстой биз дээ? Хаана байна эмэгтэйчүүдийн дуу хоолой? Одоо жендэр ч гэж ярихаа больсон. Эмэгтэйчүүд садар самуунд уруу татагдаж, хамгийн бага цалингаар өндөр ачаалалтай ажиллаж, харьд гарч, эрүүл мэндэрээ хохирч байна.. Эмэгтэй хүнийг албан тушаалд тавьдаггүй! нас хүйсээр ялгаварлан гадуурхдаг.. Одоо тэгээд бид яах вээ?.
Buugiin holboo boloh ni l dee bas
324.0 сая төгрөг цуглуулаад 24,0 саяаар нь цагаан малгай оройн зоог, 150,0 саяыг нь энхрий хайрт намдаа өгөөд . үлдсэнийг хамсаатнуудтайгаа хуваана… гэнэт ийм бизнесийн санаа төрсиим даа хө
өө та одоо хаана юу хийж байгаад одоо ингэж байгаа юм бэ аль эрт 30 шахам жилийн өмнөөс АРДЧИЛЛЫН АЛТАН ХАРААЦАЙ- с эхлээд хэнгэргээ балбах байсан ш дээ
Социализмийн алтан үеийн саальчдын зөвлөлгөөн