Арьсны хээний элементийг судалдаг Dermatoglyphics нь шинжлэх ухааны томоохон хэсэг бөгөөд энэ нь хүний хурууны хээ тухайн хүнийхээ зан араншин, биеэ авч явах байдлын талаар тайлбарлахад тусалдаг байна. Та доорх зургуудаас өөрийн хурууны хээг олоод өөрийнхөө талаар илүү олон зүйлсийг мэдэж аваарай.

Гогцоолдсон хэлбэртэй хурууны хээ 

Европчуудад ихэвчлэн байдаг. Энэ нь тайван, тогтвортой зан араншинг илтгэдэг. Ийм хурууны хээтэй хүмүүс энэрэнгүй бөгөөд бусдад туслах дуртай байдаг. Маш нийтэч бөгөөд аливаа хүнтэй амархан нөхөрлөдөг. Маш хичээнгүй хариуцлагатайн зэрэгцээ санаачлагыг гартаа авах дуртай.

Тэднийг тааварлахад амархан бөгөөд нээлттэй, бие организмын хувьд ч харьцангуй эрүүл хүмүүс байдаг. (Хүүхэд насандаа өвчин ороох нь элбэг) Сэргэлэн цовоо өөдрөг байдлаараа бусдаас ялгардаг бөгөөд хурууны хээ бүр тань гогцоолдсон байвал таны төсөөлөн бодох чадвар маш өндөр юм.

Муруй зурааснуудаас бүтсэн хурууны хээтэй хүмүүс эрч хүчтэй өөртөө итгэлтэй байдаг. Энэ хүний өөртөө итгэлтэй байдал нь үйлдэл бүрээс нь ажиглагддаг. Заримдаа энэ нь хэтэрхий ядаргаатай, зөрүүд зан болж хувирдаг бөгөөд тэдний шийдвэрийг өөрчлөх ятгах гэдэг тийм ч амар биш. Тэд бол реалист үзэлтэй хүмүүс буюу бодит байдлыг эрхэмлэгч хүмүүс. Ийм хүмүүст тулгардаг хүндрэлүүд нь хүрээлэн буй орчинтойгоо зохицох, бусдын үзэл бодлыг сонсох зэрэг байдаг. Тэдний гол зонхилох зан араншин бол Холерик буюу түргэн ааш юм.

Тэдэнд урлаг болон хөгжмийн өвөрмөц мэдрэмж байдаг ба дохионы хэлэндээ яруу тод байх төлөвтэй байдаг. Энэ төрлийн хүмүүсээс энхрий зөөлөн байдаг гарна гэдэг ховор ч гэлээ ер бусын үнэнч хүмүүс. Хэзээ ч найз нөхдөөсөө урвахгүй.

Ийм хурууны хээтэй хүмүүс ихэвчлэн түргэн ууртай байдаг ч хүнд өс хонзон санадаггүй. Байгалиас заяасан авьяастай, хүрээлэн буй орчиндоо анализ дүгнэлт сайн хийдэг хүмүүс. Энэ хүмүүс ихэнхдээ олон төрлийн ажил эхлүүлээд сонирхол нь буурмагц дундаас нь хаячихсан байдаг.

Мөн ийм хээтэй хүмүүс амархан дүрэлздэг, тогтворгүй араншинтай хүмүүс бөгөөд тааварлахын аргагүй, жинхэнэ бодол мэдрэмжүүдээ бусдаас нуудаг хүмүүс. Ихэвчлэн өөртөө сэтгэл хангалуун бус, бүх зүйлсэд эргэлзэж итгэхгүй байх байдал ихээр илэрдэг. Ийм хүмүүсийн гол төлөв нь Флегматик буюу ноомой, даруу байдал юм. Ярианы хувьд бага зэрэг утгагүй, нуршуу, удаан ярьдаг. 2 долоовор хуруундаа хоёуланд нь ийм хээтэй хүмүүс төрөлхийн суут сэтгэгчид байдаг. Ихэвчлэн программист, хуульч, судлаач болох төлөвтэй байдаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн