Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч хасах хэмрүү орохыг Цаг уур орчны шинжилгэний газраас мэдээллээ. Өнөөдөр буюу энэ сарын 9-нд нийслэлд өдөртөө 13-15 хэмийн дулаан хур тунадас орохгүй, шороон шуурга шуурах бол Хангай Хөвсгөлийн уулсаар, 10-11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орох юм байна.
Салхи 10-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 11-12-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.