Ханиадны үед антибиотик хэрэглэх нь үр дүн авчрахгүй. 2009 оны судалгаанаас харахад вирусын эсрэг эм ч төдийлөн нөлөөгүй байсан гэнэ. Гэхдээ удаан хугацаанд эмчлээгүй ханиад сөрөг үр дагаварыг авчрах магадлалтай учир хэрхэн эмчлэх вэ? Хариулт нь энгийн бөгөөд зөв хооллолтын ачаар та ханиаднаас салж чадна. Ингээд ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн ханиаданд тустай, тусгүй болох талаар мэдэх болно.
1. Бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн
Химийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь маш олон консервант, будагч бодис, транс тос, давс, элсэн чихэр агуулсан байдаг учир илүүдэл жин үүсгэхээс гадна эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлийг учруулдаг. Үүнд: чипс, хиам, төрөл бүрийн сүмс, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт багтана.
Хэрвээ эдгээр бүтээгдэхүүнийг хүнсний хэрэглээнээсээ бүр хасаж чадахгүй байгаа бол өвдсөн үедээ хэрэглэх хэрэггүй. Үүнээс болоод таны бие организм өөрт шаардлагатай ашигтай амин дэмийг авч чадахгүй бөгөөд хортой бүтээгдэхүүн боловсруулахын тулд илүү их энергийг зарцуулах шаардлагатай болно. Дэлгүүрийн гоймон, хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авахын оронд гэрийн кашийг илүүд үзэж, хиам болон зайдсыг сам хорхой, хатаасан загас, хулд загасаар солих боломжтой. Загасанд агуулагдах омега-3 нь үрэвслийг намдаадаг бол Д амин дэм нь дахин нян хуримтлагдахаас сэргийлдэг байна.
2. Амтлагч
Хэрвээ таны хоолой өвдөж байвал самар, карри, хар чинжүү болон бусад амтлагчийг хэрэглэж хэрэггүй. Харин цагаан гааг хэрэглэж болох бөгөөд цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, хөлс ялгаруулдаг юм. 20-40 грамм цагаан гаан дээр халуун ус хийгээд дээрээс нь зөгийн бал эсвэл нимбэг хийж цай шиг ууна.
Хамар тань битүүрээд байвал чили чинжүүг хэрэглэх нь зүйтэй. Ханиад, харшлаас үүссэн хамрын битүүрлийг маш сайн эмчлэх чадвартай байдаг. Хэрвээ танд улаан чинжүүний харшил байхгүй бол бага хэмжээний улаан чинжүүг хоолондоо хэрэглээрэй.
3. Шарсан хоол
Хэрвээ та өвчтэй байгаа бол шарсан хуурсан хоолноос татгалзаарай. Шарсан хоол нь илчлэг ихтэй төдийгүй маш удаан боловсордог. Үүнээс гадна таны дархлалын системд муугаар нөлөөлөх болно.
Та ханиад хүрээгүй байсан ч шарсан төмс, шарсан махыг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Долоо хоногт 3-4 удаа шарсан хоол идэх нь чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Оливын тосонд хуурсан хоолыг хааяа идэж болно хэмээн эрүүл хооллолтын мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
4. Улаан мах
Өөх тостой бүтээгдэхүүний адилаар мах нь хүнд хоолны төрөлд багтдаг. Их хэмжээгээр хэрэглэх нь үрэвслийг нэмэгдүүлж,таны дархлалын системийг муутгана. Улаан махыг чанасан тахиан махаар орлуулах боломжтой.
Ханиад хүрсэн үед бүлээн тахианы махан шөл уухад эрүүл мэндэд нэн тустай. Энэ нь зөөлөн үрэвслийн эсрэг үйлчилгээг үзүүлж, өвчний шинж тэмдгийг арилгахад нөлөөлнө.
5. Жүрж
Жүржийн шүүс, жүрж хэрэглэх нь ханиад тусахаас урьдчилан сэргийлж чадах ч туссан хойно нь нөлөөлөх нь юу л бол. Их ачаалалтай ажилладаг хүмүүс их хэмжээний хүнсний ногоо, жимс жимсгэнэ, С амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүн идэх хэрэгтэй байдаг бөгөөд үргэлж жүрж хэрэглэж байсан тамирчид ханиад тусахдаа хөнгөн тусаж байжээ.
Үүнээс гадна жүрж нь хавдрын эсрэг, зүрх судасны өвчний эсрэг үйлчилгээтэй учир жүржнээс татгалзах хэрэггүй.
Хоолой өвдсөн үед бэрсүүт жимсийг хэрэглэхийг хориглож байгаа бөгөөд үүний оронд амтат гуа, киви, гадил, тоор зэрэг жимсийг идэх нь үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Ялангуяа шар киви маш сайн гэнэ. Шар кивиг хэрэглэх нь өвчний хүндрэлийг багасгаж, амархан эдгэхэд тустай гэдгийг эрдэмтэд батлажээ.
6. Хүн орхоодой
Өвчин туссан үед төрөл бүрийн ургамлыг ашиглаж богино хугацаанд хурдан эдгэх хүсэл төрдөг билээ. Ийнхүү Echinacea хэмээх ургамлыг ханиад эмчлэхэд хамгийн түрүүнд ашигладаг боловч бодит байдал дээр хүн орхоодой болон бусад төрлийн ургамлууд ханиадад тусгүй гэнэ.
Хамгийн сайн үр дүнтэй эмчилгээ бол зөгийн бал юм. Орой унтахын өмнө зөгийн бал ууж байсан хүүхдүүдийн ханиад эрчимтэй багасаж байсан аж.
Үүнээс гадна зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд гэдэсний савханцар, стафилококк тусахаас сэргийлдэг байна.
7. Сармис
Ханиад хүрэх үед сармис хэрэглэдэг нь уламжлал болсон боловч ханиадыг баталгаатай эмчлэнэ гэдэг нь тодорхойгүй. Гэтэл үнэн хэрэгтээ ханиад байгалийн гаралтай антиоксидантууд \кверцетин\ илүү сайн үйлчилгээтэй юм байна. Энэ нь брокколи, байцаа, улаан сонгино, улаан алим, цангис, нэрс, хад, ногоон цай зэрэгт агуулагддаг аж. Кверцетин нь ханиад эмчлээд зогсохгүй, вирусын гаралтай нянг, халдварт нян болохоос урьдчилан сэргийлдэг.
8. Согтууруулах ундаа
Ханиад хүрсэн үед согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх нь дархлалын системийг муутгаж, өвчлөлийг эдгэх хугацааг удаашруулдаг. Согтууруулах ундааг тогтмод хэрэглэдэг хүмүүс өвчинд их өртөмтгий байдаг гэнэ.
9. Чихэрлэг зүйл
Өвчтэй байх үедээ чихэрлэг зүйлээс татгалзах хэрэгтэй гэдэгт хүн бүр итгэлтэй байдаг. Судалгаанаас харахад хэрвээ ханиад үрэвслээс болж үүссэн бол сахар их хэмжээгээр хэрэглэх нь хулганыг үхэлд хүргэж байсан юм. Харин бага зэрэг өлсөж, чихэр хэрэглэхгүй байх нь эдгэрэлтийн явцыг түргэсгэж байжээ.
Хэрвээ ханиад вирусээр үүссэн бол чихэрлэг бүтээгдэхүүн идэж байсан хулгана эдгэж, харин глюкоз хэрэглээгүй хулганууд үхэж байсан аж.
Мэдээж, хүмүүс хулгана биш хэдий ч олон төрлийн ханиад байдаг. Хэрвээ бактерийн гаралтай ханиад хүрсэн бол чихэрлэг зүйлсээс татгалзах хэрэгтэй. Ямар төрлийн ханиад туссанаас тань хамаарч эмчилгээгээ сонгох нь зүйтэй.
Ханиадыг хэрхэн эмчлэх вэ?
Хангалттай хэмжээний бүлээн шингэн уух \ургамлын гаралтай цай, ногоон цай гэх мэт\, өрөөндөө агаар оруулж, агаарыг чийгшүүлэх хэрэгтэй. Стресс, тамхи татах гэх мэт хорт зуршлаас татгалзаарай. Хангалттай сайн унтаж амрах нь зүйтэй.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэггүй. Өмнө нь сүү сүүн бүтээгдэхүүн нь цэр салст ялгарахад нөлөөлдөг гэж үзэж байсан ч энэ нь худал ойлголт болсон юм. Тиймээс хэрвээ та сүү, тараг хэрэглэж заншсан бол энэ бүхнээс татгалзах шаардлагагүй.
source: caak.mn
1 comment
Улаан махыг тахианы махаар соль эрүүл мэндэд сайн гэнээ.хуцдаг халтарууд вэ зуу зуун жил махаа идэж төрсөн өвдсөн хүмүүст хар шөл өгч тэнхэрүүлсээр ирсэн ард түмэн биздээ.Одоо мал, махаа урагшаа гаргах гээд бас хятад тахиагаа шахах гээд шаахиймаа.Өвгөн УЛААНы хорон санаа байна даа