Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо хүч түрэн орж ирсэн рэппер бол Рокит Бей буюу Баяраа. Тэрбээр дууныхаа үг аяыг өөрөө зохиодог. Гэхдээ сүүлийн үед дуу хөгжим хөөхөөсөө илүүтэй интертайнмент чиглэлд түлхүү хүч үзэх болсон.
“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчийн суудалд цор ганцаар бууриа сахин үлдсэн тэрээр эхнэр, охины хамтаар “гэр бүлийн аялал”-д гарчээ. Тэдний гэр бүлийн хувьд энэхүү аялал хамгийн анхны аялал болж буй бөгөөд тэрээр өөрийн охин болон эхнэрийн зургийг инстаграмм хуудаснаа оруулжээ.
Өмнө нь охиныхоо зургийг хэзээ ч олон нийтийн цахим хуудаснаа оруулж байгаагүй хосууд энэ удаад охиноо олны нүднээс нуусангүй. Түүний охин хоёр ой гарантай болоод бөгөөд эхнэрийг нь дуучин, Make up artist Ану гэдгийг олон нийт тун ч сайн мэднэ. Ингээд тэдний гэр бүлийн зургаас сонирхуулж байна.
4 comments
huurhun yumaa…shan hosuudad az jargal husie
Энэ их сайхан нүдэнд дулаахан хүү шүү.Харахаар л хайр хүрээд байдаг юм энэ бүлтгэр нүдтэй даруухан сайхан хүүг.Баяраа дүү минь чамд болон танай сайхан эхнэр охин 2-т чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ёстой зөв хүү дээ,миний бага хүүтэй их адилхан харагдаад байдагийм,Авьяаслаг Монголчуудын хамгийн шударга хамгийн мэдрэмжтэй сайн шүүгч нь шүү,дуучин Эрдэнэтунгалагийн охин ямар муу дууллаа нөгөөдүүл нь худлаа магтаад байсан,Баяраа чи шүү
харин тийм их шудрага шүүгч шүү.Муу юмыг үнэнээр нь л хэлдэг хүн дээ.Бусад нь пялдага царайлаад дуучны охин жүжигчны хүү гэхээр л пялдагадаад худлаа тэнцүүлж мэнцүүлээд байдаг юм билээ.Тэр Ануужин шүүгчийн далдагыг яанаа.бүжиглэж ч чадахгүй байж.Их даруухан аятайхан бүсгүй байна гэж урд нь хардаг байлаа Ануужин шүүгчийг тэгсэн чинь хамгийн далдгануур хамгийн пялдгануур эмэгтэй байсан ш дээ.яагаад ийм сонин болиховоо Ануужин шүүгчээ.Чамайг их хүндэлж шүтэж явдаг байлаа тэгсэн чинь хамгийн ангалзуур алцгануур нэгэн байсан ш дээ.ерөөсөө зохихгүй байсаан