Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь нийгмийн бичигдээгүй хууль. Өнөөдөр шатахууны үнийн талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо шатахууны үнийн нэмсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АМГТГ-аас өчигдөр хийсэн мэдээллийг Засгийн газрын байр суурь хэмээн МҮЭХ үзэж байгаа тул энэ янзаараа Засгийн газрыг дорвитой арга хэмжээ авахгүй нь хэмээн дүгнэжээ. Иймд дараах саналуудыг гаргаж байгаагаа МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ.
Манай улсын шатахууны нийт хэрэгцээний 60 хувь нь дизель, 32 хувь нь АИ-92, үлдсэн хувийг А 80 түлш эзэлдэг. Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нөхцөл болдог, нийт иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэд Засгийн газар татварын бодлогоор үнийг зохицуулах.
Ингэхдээ шатахуун импортлогчид уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн дизель түлшний хэрэглээнээс олдог өндөр ашгаа тооцоод багахан хувьд буюу иргэдийг хямд АИ-92 шатахуунаар хангасан алдагдлаа нөхөх зарчмаар явах боломжтойг санууллаа.
Мөн дизель түлшний нийт хэрэглээний дөрвөн хувийг нийтийн тээврийн салбарт зарцуулдаг тулд энэ 4 хувьд зохицуулалт хийх замаар нийтийн тээврийн үнийг нэмүүлэхгүй байх.
Товчхондоо Онцгой албан татварын хувийг шинэчлэх замаар үнэд нөлөөлөх бодлого явуулах. Ам.долларын ханш өссөн нь шатахууны үнэ өсөх бас нэг шалтгаан болоод байгаа.
Тиймээс Монголбанк ам.доллар худалдахгүй байгаагаас шатахуун импортлогч компаниуд өндөр үнээр доллар авч, төлбөрөө төлж байгаа байдлыг зохицуулах, дэмжих. Эрсдэлийн сан байгуулах. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ хямд байх үед урьдчилан худалдан авч, нөөцлөх зохицуулалтыг хийдэг болох. Зарчмын дээрх саналуудыг тавих нь. Хэрэв энэ мэт арга хэмжээ авахгүй бол ирэх хоёр сард үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүйг хэлж байна.
1 comment
Одоо тэгээд жагсаач, өлсөөч. Худлаа жүжиг тавилгүй тэмцэл эхлүүлээч. Үнэхээр тэмцвэл ҮЭ-ийг дэмжинэ