09.00 цагаас
- Novotel зочид буудлын хурлын танхимд “Төрийн байгууллагын хүний нөөц – Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал болно.Дэлгэрэнгүй мэдээллийг 99002019 дугаараас лавлана уу.
- Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД “ Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
09.30 цагаас
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ. Улсын дээд шүүх, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” мөн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан билээ.
10.00 цагаас
- МУИС-ийн Төв номын сангийн 202 тоотод “ШҮҮХИЙН ШИЙДВЭР, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт хэлэлцүүлгийг сурвалжлахыг урьж байна.
11.00 цагаас
- Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Хараагаа хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. /MN мэдээллийн төвд/
11.30 цагаас
- Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос хүүхэд харах үйлчилгээний төсвийг хассантай холбогдуулж мэдээлэл хийнэ. /MN мэдээллийн төвд/
- Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. /өөрийн байранд/
13.30 цагаас
- Засгийн газрын 4-р байрны 412 тоот өрөөнд 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлтийн үйл ажиллагаа болно. Мөн Үндэсний аудитын газар болон “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг солилцох юм. Уг үйл ажиллагаанд төрийн өмчит байгууллагын төлөөллүүд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88059005 дугаараас авна уу.
14.00 цагаас
- Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулна.
15.00 цагаас
- Монголбанкны Төлбөр Тооцооны Газраас зохион байгуулж, хэрэгжүүлэх “Цахим эринд-цахим төлбөр тооцоо”сэдэвт 2 сарын аяны нээлт болно.