Дүрэмгүй тулааны алдарт тулаанч Конор МакГрегор өөрийн нэрээр клуб нээн тамирчин бэлдэхээр болжээ. UFC-с зодог тайлахаар болоод буйгаа албан ёсоор зарлаад буй түүнийг Хабиб Нурмагомедов дахин тулаанд дуудаад байсан бөгөөд хэрэв тус спортдоо эргэн ирэх шаардлага гарвал Хабиб Нурмагомедовтой тулалдахад бэлэн гэдгээ мөн дурдсан байна.
UFC-ын жагсаалтын наймдугаарт бичигддэг тэрбээр хэдийгээр энэхүү тулаанд ялагдал хүлээсэн ч гэсэн Хабиб Нурмагомедовоос илүү орлоготой болоод буй бөгөөд “Monster Energy” сэргээгч ундаа, “Reebok” компанитай нийт таван жилийн 10.5 сая ам.долларын гэрээ байгуулжээ.