Черногорын нэгэн тосгонд тун өвөрмөц мод ургадаг. Энэ модны нэг онцлог нь тодроос нь ус ундарч гарч ирдэг аж.
Ус ундардаг модны бичлэг олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.
Энэхүү өвөрмөц зүй тогтлыг тайлбарлахад их энгийн. Их хэмжээний хур тунадас унасан үед хөрсөн доорх усны түвшин нэмэгдэж, модны дотор хэсэг нь хоосон тул гадагшлах савны үүрэг гүйцэтгэдэг байна.
Нутгийн иргэд нь энэ модыг “шээдэг мод” гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн 25 жилийн турш энэ үзэгдлийг харсан гэж ярьдаг.
Уг мод нь 100-150 жилийн настай гэнэ.
1 comment
Дотроос баймаар