Америкийн поп од Тэйлор Свифт өнгөрсөн Ням гарагт анх удаа улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлж, ирэх сард болох конгрессын сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа зарласан юм. Тэрбээр Теннеси мужид нэр дэвшсэн Бүгд Найрамдах Намын Марша Блэкбурныг сонгохгүй байхыг өөрийн фэнүүдэд уриалжээ.
Блэкбурн нь одоо Цагаан ордонд ажилладаг, ерөнхийлөгч Дональд Трампын дэмждэг нэр дэвшигч юм. Дональд Трамп дуучин бүсгүйд талтайгаа олон удаа илэрхийлж байсан удаатай. Тэр 2012 оны аравдугаар сард Грэммийн шагнал гардуулах ёслолыг Тэйлор Свифт хамтран хөтлөх болсонд баярлаж байгаагаа твиттер хуудсандаа бичиж байв. Энэ явдлаас хоёр сарын өмнө Трамп дуучин бүсгүйн хаягт шууд хандан “Гоё зургаа нийтэлсэнд баярлалаа. Чи бол гайхалтай!” хэмээн бахархан бичиж байжээ.
Тэгвэл өчигдөр сэтгүүлчид Тэйлор Свифтийн мэдэгдлийн талаар Трампаас асууж, хариулт авсан байна. Тэр Тэйлор Свифтийг нэр дэвшигч Блэкбурны талаар сайн мэдэхгүй тул ийм мэдэгдэл хийсэн байх гээд “Одоо Тэйлорын дуунууд надад өмнөхөөсөө 25 хувь бага таалагддаг болсон” хэмээн хошигножээ. Инстаграм сүлжээнд 112 сая дагагчтай дуучин бүсгүйн үзэл бодол залуу үеийнхэнд маш их нөлөөтэй юм.
Эх сурвалж: AFP