Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын найман км урт авто замд 536 171 автомашин зорчиж байгаагаас нийт жолоочийн 9.7 хувь нь нэг, 45 хувь нь тав, 22 хувь нь зургаа буюу түүнээс км дотор зорчдог гэдгийг танилцууллаа. Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотод 536 171 автомашин бүртгэлтэй.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын зөв зохион байгуулалт хийх шаардлагатай аж. Улсын дугаарын хязгаарлалт, бусад шалтгаанаар үүдэн ойролцоогоор 350 000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцдог гэсэн судалгаа бий.
Дундаж буюу 1600 сс моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд нэг цаг сул зогсоход 0.8 литр шатахуун зарцуулдаг. Тэгвэл дээрх 350 000 автомашин ганцхан цагт 512.4 сая төгрөгийг шатааж байна. Хөдөлгөөний ачаалал багатай долоо болон наймдугаар сарыг тооцолгүй үлдсэн арван сард үржүүлбэл 110.4 тэрбум төгрөгийн шатахуун үргүй зарцуулж байгааг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан онцоллоо.