2018-10-08 15:361min01

Усан доор 55 цагийг өнгөрүүлсэн 14 настай охин дээд амжилт тогтоолоо

kod

Египетийн Риим Ашраф гэх 14 настай охин Улаан тэнгисийн Шарм-эш-Шейх амралт сувиллын хотхоны ойролцоо тэрбээр усан дор амьсгалдаг аппараттай далайн ёроолд 2 гаруй өдрийг өнгөрүүлсэн байна.

Дэлхийн хамгийн хүнд, тэвчээр шаардсан дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд усан дотор өнгөрүүлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоолоо.

Акабын булангийн ёроолд нийт 55 цагийг өнгөрүүлсэн бяцхан охин усанд шумбалтаар хичээллээд олон жил болж байгаа бөгөөд чөлөөт цагаа ур чадвараа сорьж, усан дор амьсгалдаг аппараттай далайд өнгөрүүлэхийг оролддог байна. Түүний эцэг нь Египетийн тэнгисийн цэргийн хүчинд ажилладаг бөгөөд Риимд энэ бүхнийг зааж сургажээ.

 

1 сэтгэгдэлтэй

  • Irgen

    2018-10-08 18:30 at 18:30

    Yalgadasaa yaaj zohitsuulj bsn bhnu?!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй