Өчигдөр Шведийн нийслэл Стокгольм хотод ачааны машин унаж явсан этгээд явган хүний гарцан дээр хүмүүсийг дайрсан хэрэг гарлаа. Хотын төв гудамж Дротнингатанд орон нутгийн цагаар 15:55 цагийн үед болсон хэргийг тус улсын Ерөнхий сайд халдлага хэмээн зарлажээ. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, найман хүн бэртэж гэмтсэн хэмээн Цагдаагийн газар мэдээлсэн бол Шведийн радио таван хүн амиа алдсан хэмээн мэдээлжээ.
Халдлага үйлдсэн этгээдийн унаж явсан ачааны машин “Spendrups” компанийн эзэмшлийнх гэнэ. Гэхдээ тус компани ачааны машин ресторанд ачаа хүргэж явахдаа хулгайлагдсан. Машины жолооч гэмт этгээдийг зогсоох гэж байгаад өөрөө шархадсан гэж мэдэгдсэн байна. Мөн үеэр Дротнингатан гудамжнаас холгүй “Фридхемсплан” метроны ойролцоо цөөн биш удаа буун дуу гарсан байна. Цагдаагийнхан хэргийг шалгаж, халдлага үйлдсэн этгээдийн зургийг илрүүлж, эрэн сурвалжих ажлаа эхэлжээ.
2 comments
how to make some fast cash
loans online
poor credit unsecured loans
cheapest car insurance
auto insurance quotes
cheap car insurance
car insurance quotes