Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг “Алдар” спорт хорооны зааланд өнгөрсөн Бямба гаригт зохион байгуулав. Намрын барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан байна. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос П.Бүрэнтөгс түрүүлжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос залуу харцага О.Хангай найм даван түрүүлж байв.
1 comment
Энэ нөхөр энд юу хийгээд явдаг байна аа? Булаасан бөхийн өргөөндөө барилдахгүй.