Худалдааны үл ойлголцлоо арилгаж чадаагүй байгаа энэ үед Хятадад түүхий нефть нийлүүлэхээ АНУ бүрэн зогсоосон тухай Хятадын “China mer­chants energy shipping” компанийн тэргүүн Се Чуньлинь мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав. “АНУ-аас Хятадад нийлүүлдэг нефтийн гол тээвэрлэгчдийн нэг нь манайх. Худалдааны дайн дэгдэхээс өмнө бизнес сайн байсан бол одоо бүрэн зогслоо” гэж тэрбээр Хонконгод болж буй далайн тээврийн жил тутмын дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Америкаас БНХАУ-ыг чиглэсэн тээврийн хөдөлгөөн өнгөрсөн сард зогссон гэнэ. Харин өнгөрсөн долдугаар сард АНУ-аас Хятадад 10.5 сая баррель нефть нийлүүлсэн бол наймдугаар сард уг үзүүлэлт 9.7, есдүгээр сард 0.6 сая баррель болж буурчээ. Хятадаас АНУ-д нийлүүлдэг 200 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэрийг өнгөрсөн сарын 24-нөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Цагаан ордны мэдэгдсэнээр ирэх оны нэгдүгээр сараас татварын хэмжээ 25 хувьд хүрнэ. Хэрэв Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авбал хязгаарлах арга хэмжээний гурав дахь үе рүү шилжиж, 267 тэрбум долларын бараанаас татвар авахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн