Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ажлаа гүйцэтгэж явсан сэтгүүлч эмэгтэйг хүчирхийлж, боомилж хөнөөжээ – updown.mn

Ажлаа гүйцэтгэж явсан сэтгүүлч эмэгтэйг хүчирхийлж, боомилж хөнөөжээ

Болгар Улсад сэтгүүлчийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тус улсын TVN орон нутгийн телевизийн захирал болон хөтлөгчөөр ажилладаг байсан 30 настай сэтгүүлч бүсгүй Виктория Мариноваг хөнөөжээ. Сэтгүүлч бүсгүйн цогцос Рус хотын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс олджээ.

Урьдчилсан үзлэгээр бүсгүйг хүчирхийлж, зодож, боомилж хөнөөсөн нь ил болоод буй юм байна. Виктория Мариновагийн амь нас ийн зүй бусаар үрэгдэх болсон нь түүний сэтгүүлчийн ажилтай, бэлтгэж байсан мэдээлэлтэй нь холбоотой гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байгаа юм байна.

Сэтгүүлч бүсгүй эрх баригчид, шийдвэр гаргагчидтай холбоотой авлига, хээл хахуулийн баримтуудад тулгуурлан мэдээлэл бэлтгэж байсан аж. Тодруулбал, Европын холбооноос хуваарилагдсан хөрөнгө мөнгөний зарцуулалттай холбоотой мэдээллүүд байжээ.

Дашрамд өгүүлэхэд, амь насаа алдсан сэтгүүлчдийн арван хэргийн зөвхөн нэгд нь л ял шийтгэл оноодог гэх судалгаа бий. Сэтгүүлчид илэрхий гадны нөлөөтэй амиа алдсан жишээ дэлхийн улс орнуудад олон. Гэсэн ч сэтгүүлчдийн амь насанд халдсан хэргүүдийн олонх нь эзэн биегүй, хариуцах эзэнгүй үлддэг нь даамжирсан үзэгдэл болсоор байгаа юм. Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буй аюулын талаарх ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирлын тайланд дурдсанаар, 2006-2013 онуудад бусдын гарт амиа алдсан сэтгүүлчидтэй холбоотой 593 хэргийн дөнгөж 6 хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн байдаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн