Манай улсад 45 мянган багш ажиллаж байгаагаас 80 хувь нь эмэгтэй

2018-10-05 11:28
bagsh

Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийг дэлхийн багш нарын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Монголын багш нарын зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. Манай улсад нийт 45.9 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байгаа бөгөөд тэдний 80 хувь нь эмэгтэй үлдсэн 20 хувь нь эрэгтэй багш байна. Нийт багшийн 38.9 мянга нь улсын сургуульд, 7.0 мянга нь хувийн сургуульд багшилдаг.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй