Өчигдөр буюу /2018.10.04/-нд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Спенс БНХАУ-ыг 2018 оны АНУ-ын парламентын сонгууль болон ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлөх үүднээс олон нийтийн санал бодолд нөлөөлөхийг оролдож байна хэмээн мэдэгдэв. Үүний хажууд Оросын зүгээс хөндлөнгөөс оролцох оролдлого юу ч биш гэж нэмж хэлжээ.
ОХУ-ын зүгээс удаа дараа бусад улс орны сонгуулийн дүнд нөлөөлөх оролдлого хийдэггүй гэж мэдэгдэж байсан билээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров үүнийг батлах ямар нэгэн нотолгоо байхгүй хэмээн мэдэгдэж байсан бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уг хэргийг АНУ-ын дотоодын тэмцэлтэй холбон тайлбарлаж, гүтгэлгээ зогсооно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байсан.
АНУ-ын дэд ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мөн эрс няцаалаа. Хятад улс бусад улс орны дотоод бодлогод хөндлөнгөөс үл оролцох зарчмыг байнга баримталж ирсэн бөгөөд АНУ-ын сонгуульд нөлөөлөх сонирхол байхгүй гэж онцолжээ. Тэрбээр “Дэлхийн нийгэмлэг хэн бусад улсын хэрэгт хошуу дүрж, эрх ашигт нь хохирол учруулдгийг тодорхой мэднэ” гэлээ.