Хан-Уул дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах мэдлэг, дадал олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгуулж нийт 14 ерөнхий боловсролын сургуулийн 98 баг тамирчид өрсөлдсөнөөс гуравдугаар байранд 59, 60 дугаар сургуулийн баг тамирчид, хоёрдугаар байранд 18 дугаар сургуулийн баг тамирчид, нэгдүгээр байранд 34 дүгээр сургуулийн багууд тус тус шалгарсан байна.