Хятадын жүжигчин 36 настай Фан Бинбинийг сарын өмнө сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан. “Икс хүмүүс”, “Төмөр хүн” болон бусад олон киногоор дэлхийд танигдсан жүжигчин бүсгүйг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, өндөр торгууль ноогдуулсан талаар өчигдөр мэдээлсэн.
Жүжигчин бүсгүй болон түүний харъяалагддаг агентлагийг нийт 883 сая юань буюу 129 сая ам.долларын торгууль ноогдуулсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Фан Бинбин нийгмийн сүлжээгээ огт ашиглахгүй байгаа билээ. Татварын Ерөнхий газрын шалгалтаар Бинбин 255 сая юанийн татвараас зугтсан нь тогтоогджээ.
Өдгөө 37 настай жүжигчнийг энэ ондоо багтаан торгуулиа төлбөл түүний эсрэг гэсэн нөхцлийг албаныхан тавьсан аж. Тэрбээр кинондоо тоглохдоо “А”, “В” гэсэн хоёр гэрээ байгуулж хамгийн бага нэгжтэй гэрээгээ татварын албанд тайлагнадаг байжээ. Бинбин хятад киноноос гадна холливуудын “X-Men” болон “Iron Man” кинонд тоглосон юм. Тэрбээр 2017 онд Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр нэрлэгдсэн ба жилийн орлого нь 300 сая юань гэнэ.