Завхан аймгийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлыг яаралтай эхлэхийг шаардсан иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг Зав тээврийн хөгжлийн яамны дэд сайдад гардуулжээ. Есдүгээр сарын 16-нд Улиастай сумын Хутагтуудын гүдэн цогцолборт Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлэхийг шаардсан иргэд цуглаж гарын үсэг цуглуулсан байна.

Улиастай сумын 1659 иргэн тус замын ажлыг яаралтай эхлэх шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг тус арга хэмжээг зохион байгуулсан иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотод Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтарт гардуулсан аж. Дээрх шаардлагыг ЗТХЯ-ны дэд сайд Л.Халтар хүлээн авч иргэдийн төлөөлөл болон орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллахаар болсон тухай Завхан аймгийн иргэдийн төлөөлөл ярьсан юм.

Түүнчлэн Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулах шийдвэр гарсан байна.

By updown

One thought on “Засагтайн давааны замын ажлыг түргэн эхлэхийг шаардлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн