Эхээсээ төөрсөн бамбарууш нийслэл хотод айлын хашаанд орж ирсэн тохиолдол өнөө өглөө гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагтт 09.00 цагийн орчимд ийм дуудлага ирсэн байна. Энэ дагуу байгаль хамгаалагчид ал эмнэлгийн шинжилгээнд оруулахаар авч явж, эрүүл гэж оношилжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгын хэлснээр эхийгээ хайж нийслэлийн бүсэд нэвтэрсэн байж магадгүй бөгөөд судлаач нартай зөвлөлдөөд хөвчид нь тавихаар болсон гэнэ. Аюулгүй байдлынх нь үүднээс хаана тавихыг мэдээлэх боломжгүй хэмээв.
1 comment
Зэрлэг амьтадад бариулах юмуу өлсөөд үхчихгүй байх талаас нь анхаарч ажиглалтандаа байлгаж байгаа блгүй дэ