“Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөнөөс “Монголын ард түмэн бид Оюутолгойн ордын 51 хувийг өмчлөх эрхтэй” гэх уриатай сурталчилгааны машины замын хөдөлгөөнд оролцох газрыг нь хязгаарлагдмал болгожээ. Тус хөдөлгөөнөөс төв замаар 10 хоногийн хугацаанд ийм сурталчилгааны машин явуулснаар Оюутолгой ордоо аврахад олон нийтийг уриалхад чиглэжээ.
Хэдийгээр төв замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөө авсан ч дээрх асуудал үүссэн гэдгийг Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр хэлж байв. Тэрбээр “Сурталчилгааны машин явуулах зөвшөөрөл авсан хэдий ч явуулах газрыг хязгаарлагдмал болгож буй олигархи хөрөнгө оруулагч нарын гар хөлүүд болиоч. Бидэнд эх орон, газар нутаг, баялагийн тэгш хуваарилалт хэрэгтэй байна” хэмээжээ.
1 comment
зөв зүйтэй