Сүмогийн их аварга Д.Бямбадорж зодог тайлна

2018-09-28 09:571min1
zodog

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ. Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол – 2” сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн.

Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан ажээ. Ингээд “Ньюс” агентлаг түүний тухай бэлтгэсэн видео мэдээллээ дахин хүргэж байна.

1 сэтгэгдэлтэй

  • иргэн

    2018-09-28 15:32 at 15:32

    өнөөх Хүний нутаг Гүний хошуунд Нутаг нэгт Дүүгээ Дарамталж зоддог Баагийгийн Зодог тайлах ёслол уу Хүн муутай Хуншгүй Эр хүн дээ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй